"'Зүрхний хажууханд' гэдэг нь хэр зэрэг ойрхон гэсэн үг вэ?"
"Чи зүгээр үү, юу болоод байгаа юм бэ?" хэмээн Jet гомдоллов. Би зүгээр л гараа зангаж, "За за, март даа" гэсэн дохио өглөө. Яаж ч хэлээд нэмэргүй, үргэлж ийм байдаг юм. Түүний гаргууд сайн хийж чаддаг ганц зүйл нь ердөө зураг зурах.
Тийм ээ, яг л надтай адилхан.
"Одоо бас юу болоо вэ, залуу минь?"
"Та нар 'Чинийх байж чадахгүй ч, чиний төлөө бүхнийг байх' гэдэг дууг сонсож байсан уу?"
"Хөөх, ийм урт нэртэй дуу үнэхээр байдаг юм уу?" Pae, Jet хоёр толгойгоо зэрэг сэгсэрлээ. Үнэндээ би ч өмнө нь сонсож байгаагүй юм. Харин өчигдөр орой өрөөндөө тус тусын ажлаа хийж байхад Qinn тэр дууг тавьсан юм. Би цээж нүцгэн зургаа зурж, тэр харин чихэвчээ зүүчихээд юу ч идэхгүй компьютер дээрээ ямар нэг зүйл хийж суув.
Гэтэл гэнэт тэр чихэвчээ тайлав.
"Дуан."
"За?"
"Сонс доо."
Тэгээд номын дэлгүүрт харагддаг зарим нэг романы нэрнээс ч урт тэр хачирхалтай нэртэй дуу эгшиглэж эхлэв. Тэр дуу миний толгойд зогсолтгүй цуурайтсаар л байлаа. "Тэр энэ дууг зүгээр л гоё болохоор нь тавив уу, эсвэл ямар нэг утга учиртай юу?" гэдэг нь миний хамгийн эхний асуулт байв. Гэвч Qinn-ны доторхыг тааж мэднэ гэдэг энэ дэлхийн хэнийг ч ойлгохоос хавьгүй хэцүү.
"Дууны үг нь юу гэж байсан юм?"
"Би ганцхан мөрийг л санаж байна. 'Дэргэд чинь байгаа найз чинь хичнээн сайн байлаа ч, ердөө л зүрхний чинь хажуу дахь нэгэн' гэж..."
"Friend zone үү?"
" өвдөж байна шүү."
"Яг тийм."
"Чамд ийм дуу сонсгодог тэр хүн ер нь хэн юм бэ? Яагаад ийм гунигтай юм? 'Хичнээн сайн байлаа ч, зүрхний чинь хажуу дахь нэгэн' гэнэ ээ? Хөгшин минь, нүүр рүүгээ өшиглүүлсэн нь энэ үгнээс бага өвдөх байх шүү."
"Нээрээ шүү."
"Jet-ийн зөв." Би өмнөхөөсөө ч илүү уртаар санаа алдлаа. Магадгүй би дэмий зүйлд толгойгоо гашилгаад байгаа хэрэг болов уу. Qinn намайг үргэлж "эмэгтэй хүн шиг маягтай" гэж хэлдэг нь ч аргагүй.
Үнэндээ би өөр юун дээр ч ингэж их бодож, шаналдаггүй юм. Зөвхөн түүнтэй холбоотой зүйл дээр л...
"Тэгээд тэр дууг хэн сонсгосон юм?"
"Мэдээж Qinn."
"Пөөх, хэцүү л юм байна. Магадгүй тэр зүгээр л аятайхан дуу болохоор нь тавиа биз?" хэмээн Jet ам руугаа юм чихэнгээ хэлэв. Энэ нөхрийн ам ер амардаггүй юм, яг л идэлтийн аварга шиг. Pae-гийн үзэх дуртай тэр идэлтийн тэмцээнд Jet-ийг бүртгүүлчихвэл таарах байх.
"Чи зүгээр л хэтрүүлж бодоод байгаа юм биш үү? Шууд асуучихаж болдоггүй юм уу?"
"Ваав, тийм ээ, тийм асуулт тавихад огтхон ч эвгүй биш байх л даа" гэж би ёжлон хэллээ.
"Чи аль хэдийн түүнийг 'найрч' болох уу гээд асуучихсан биз дээ?"
"Тэр чинь бүр жилийн өмнө байх аа. Чи одоо болтол байрандаа л байгаад байх юм."
"Тэнэг минь, дөнгөж зургаан сар л болж байна!" гэж би ширүүхэн маргалаа. Цаг хугацаа бүхнийг шалгана шүү дээ. Жараад нас хүртэл минь үргэлжилсэн ч хамаагүй, хүрэх цэг минь нэг л байвал би хүлээж чадна.
"Дашрамд хэлэхэд, чи 6:15-д хаа нэгтээ явах ёстой байгаагүй билүү? Аль хэдийн таван минут өнгөрчихөж."
"Чөтгөр гэж!"
"Мэдээж Qinn-ыг очиж авах гэж байгаа биз, эргэлзэх юм алга."
"Үйлчилгээ үзүүлж байхдаа инээмсэглэхээ мартав аа."
"Дусал ус чулууг цоолно гэдэг шиг л зүтгээд байх юм, даанч тэр 'чулуу' нь чамайг ердөө л хувийн жолоочоо гэж харах юм даа."
"Зайлж үз!" Би найзууд руугаа хөлөө далайчихаад, машин руугаа яаран гүйлээ. Түүнийг ямар нямбай, цаг барьдаг гэдгийг би мэднэ—үргэлж л түрүүлж ирж байдаг хүн. Гэтэл одоо би түүнийг очиж авахдаа хоцорч явдаг.
Би санаа алдлаа.
Үнэндээ өчигдөр орой тэр дуу дууссанаас хойш бүх зүйл орвонгоороо эргэчихсэн мэт санагдана. Намайг ажлаа дуусгаагүй байхад тэр түрүүлээд унтчихсан юм. Би үүрийн гурван цаг дөхөж байхад л орондоо орсон. Хөнжлөө нөмрөн хэвтэхэд тэр хагас нойрмог байдалтай сэрж, миний толгойг нэг, хоёр удаа зөөлөн илэв. Харин намайг сэрэхэд тэр аль хэдийн хичээлдээ явчихсан байлаа. Бид ердөө хэдхэн мессеж л солилцсон бөгөөд голдуу намайг түүнийг очиж авах, хамт оройн хоолонд орох тухай л байв.
Түүнтэй өнгөрүүлэх нэг өдөр дэндүү энгийн... яг л найзууд шиг.
Тийм ээ, яг л тэр дуун дээр гардаг "дэргэд чинь байгаа найз" шиг.
"Хоцорчихлоо, уучлаарай."
"Зүгээр дээ." Тэр толгой сэгсэрснээ, тамхиа гишгэж унтраагаад ишний нь хогийн сав руу нямбай гэгч нь чулуудав. Өдрийн сүүлчийн нарны гэрэл түүний цонхигор цагаан арьсан дээр тусаж, улам ч гэрэлтүүлж байлаа. Би өөрийн эрхгүй үл ялиг инээмсэглэв. Тэр өнөөх л өсгийгүй углаашаа өмсөж, үрчийсэн цамцтай ирсэн бөгөөд хичээлдээ ганцхан цэнхэр үзгээс өөр юу ч авчраагүй нь илт.
Дэндүү өхөөрдөм юм.
"Удаан хүлээв үү?"
"Манай найзууд яг минутын өмнө л явлаа. Чамайг ирэхтэй зэрэгцээд тамхиа дуусгаж таарлаа."
"Өнөөдөр хэдийг татчихав?"
"Гурав," хэмээн тэр хуруугаа дарж тоолсноо хариулав. Бид машин руу зэрэгцэн алхлаа. Нүдийг нь бүрхсэн үсийг нь би гараараа зөөлөн илж засаад, ингэвэл нүд чинь улайчихна шүү гэж аяархан хэлэв.
Тэр товчхон гэгч нь "баярлалаа" гэж хэлээд над руу ойртоход хамар нь миний бугалганд шүргэх шиг болов.
"Энэ чинь миний сүрчиг байна шүү дээ."
"Хэх."
"Итгэмээргүй юм аа."
"Би ердөө л бага зэргийг хэрэглэсэн."
"Одоо бид хоёр ижилхэн үнэртэй болчихлоо" хэмээн тэр өөрийгөө үнэрлэчихээд хүүхэд шиг намуухан хэлэв. Тиймээс би боломжийг ашиглан хамраа түүний мөрөнд сэмхэн наав. Миний өнөөх сүрчигний үнэр тамхины үл ялиг сэрүүн үнэртэй холилдон ханхалж байлаа.
"Маш зальтай юм аа."
"Жоохон л... Duang чамайг санаад байсан юм. Чи надад хичээлтэй гэж хэлээгүй шүү дээ."
"Чи яг л үхчихсэн юм шиг унтаж байсан" гэж хэлээд Ойн нүдээ эргэлдүүлэв.
"Нээрээ гэж үү?"
"Тийм ээ, би бүр чамайг чимхээд байхад чи юу ч мэдрээгүй!"
Би гайхсандаа нүдээ томруулан, алхаагаа сааруулан түүнээс цочирдсон хоолойгоор асуулаа.
"Юу? Чи намайг хаана чимхсэн юм?"
"Хацрыг чинь," гэж тэр ямар ч хувиралгүй царайгаар хариулсан ч миний зүрх цээжин дотроо хүчтэй дэлсэж эхлэв. Хэрвээ энэ хайр дурлалын кино байсан бол би унтаж байхад минь хацарт минь сэмхэн хүрдэг хүйтэн хөндий дээд курсийн ахад ухаангүй дурласан ичимхий охин байх байлаа.
Чөтгөр гэж.
"Яагаад? Чи... чи үнэхээр миний хацарт хүрсэн юм уу?"
"Чимхсэн. Би зүгээр л чимхсэн юм."
"Ялгаа байхгүй."
"Чимхэх гэдэг чинь ийм байдаг юм."
Түүнийг үнэхээр миний хацрыг чимхэхэд би өвдсөндөө нүүр сулрав. Гэвч бүх зүйл ингээд дууссангүй... Тэр хүйтэн хуруугаараа миний арьсанд зөөлөн хүрч, хацрыг минь дагуулан илэнгээ дулаахан хоолойгоор ийн хэлэхэд би амьсгалахаа ч мартах дөхлөө:
"Харин энэ бол хүрэх."
Би хашхирч болох уу?
Тэр үнэхээр галзуурмаар өхөөрдөм юм.
"Чи дэндүү зөөлөн сэтгэлтэй юм аа."
"Чи өөрөө л зөөлөн нь! Тэгээд л надаас зугтаад байгаа биз дээ."
Тэр хацрыг минь илээд зогсож байхад би нүүрэнд минь тодорсон том инээмсэглэлээ нууж чадалгүй түүнийг эргүүлэн шооллоо. Бидний харц тулгарахад тэр намайг харааж орхичихоод, хөнгөн алхсаар түрүүлээд явчихав.
Ичиж байгаа байхгүй юу, тэр.
"Хөөе, миний нандин хүн ээ, намайг хүлээж бай л даа!"
"Дэндүү чанга байна."
"Миний нандин хүн ээ!~"
"Үхмээр байна уу?" гэж Qinn ширүүн царайлахыг хичээн асуув. Гэвч миний нүдээр бол тэр яг л сэрвийсэн үстэй, хүчтэй харагдахыг хичээж буй муужгай шиг л харагдана. Би мөрөө хавчиад, жолоочийн талын хаалгыг нээж машиндаа суулаа. Машины хүйтэн агаар нүүр рүү нь үлээхэд тэр аяархан амьсгаа авлаа. Өөрөө хүрэхэд үргэлж сэрүүн мэдрэмж төрүүлдэг атлаа тэр халуунд их дургүй.
Түүнийг утсаа Bluetooth-ээр холбож, хөгжим тавихыг нь би хажуунаас нь ажиглан суув. Тэгтэл удалгүй өчигдөр оройн өнөөх сэтгэл жихүүцэм аялгуу эгшиглэж эхлэх нь тэр.
Нээрээ гэж үү?
"Чамд таалагдахгүй байгаа юм уу?"
"Ү-үгүй ээ."
"Чи сандарчихаж."
"Үгүй ээ, би... зүгээр л, яагаад энэ дууг дахиад тавиад байгаа юм бэ? Энэ чинь аль хэдийн хоёр дахь удаагаа шүү дээ."
"Тэгээд юу гэж?"
"Энэ дуу намайг хэтэрхий их юм бодоход хүргээд байна."
"Юун тухай? Би энд суугаад чиний бодлыг таах ёстой тоглоом юм уу?"
"За байз, чи ч гэсэн өөрийнхөө тухай бүх зүйлийг надаар таалгадаг биз дээ."
"Мэдмээр байвал зүгээр л асуу. Хэтэрхий их юм бодож, элдэв зүйл төсөөлөхөө боль" гэж тэр намайг зэмлэхэд би суудалдлаа шигдэн жижгэрэх шиг болов.
Гэрлэн дохио улаан асахад би түүн рүү зэрвэс харвал, тэр аль хэдийн над руу харж байлаа. Яг л миний асуултыг хүлээж байсан мэт, түүний нүд миний асуух гэж буй бүх зүйлд үнэнээсээ хариулахад бэлэн байгааг илтгэнэ.
Миний асуух гэж буй бүх асуултад...
"Энэ дуу яг л 'Friend zone'-д орчихсон юм шиг мэдрэмж төрүүлээд байна!"
"Чи хэзээ ч миний найз байгаагүй шүү дээ."
"Ваав."
"Чамд зуун удаа хэлсэн дээ, чи бол миний хувьд онцгой (special) хүн гэж."
"Битгий л дээ... Би тоолж байгаа шүү, за? Чи ердөө хэдхэн удаа л тэгж хэлсэн. Нарийн яривал, ганцхан удаа л!"
"Би бусад хүмүүст хэлсэн юм аа."
"....."
"Юу? Би ерөөсөө нууж байгаагүй. Хэрвээ хүмүүс асуувал би шууд л хэлчихдэг. Чи чинь ямар ч байсан үргэлж л надтай наалдаатай байдаг биз дээ."
Миний бие халуу оргиж эхлэхэд би гараа явуулан агааржуулагчийг нь чангалав. Иймхэн зүйлд сандарч байгааг минь шоолж буй мэт тэр аяархан хөхрөхийг би сонслоо.
"Зүгээр л гоё дуу болохоор нь чамд сонсгосон юм. Олонд төдийлөн тархаагүй ч үг нь утгатай, ая нь ч дажгүй."
"Тэгтэл би энд ганцаараа юун ч их юм бодов доо."
"Дууны аль хэсэг нь чамд тэгж их нөлөөлөөв?"
"Энэ хэсэг... 'Ердөө л чиний найз, би ердөө л тийм хүн. Хичнээн сайн байлаа ч, би ердөө л зүрхний чинь хажууд зогсох нэгэн' гэдэг нь."
"Мм, за за."
"Бүх зүйлийг битгий ингэж нэг их хатуу чанга хүн шиг шинжлэх гээд бай л даа, за? Бид чинь эмзэг нарийн зүйлийн тухай ярьж байна шүү дээ! Би бол ус, чи бол хад—чи ойлгохгүй л дээ, тийм үү?"
Би гараа түүний толгой дээр тавиад тоглоомоор зөөлөн сэгсэрлээ. Тэр миний гарыг аяархан зайлуулаад, мөр рүү минь хүчтэй цохин "Зам руугаа харж яв" гэж анхааруулав.
"'Дусал ус чулууг цоолно' гэдэг тэр тоглоомоо одоо болиоч ээ, нээрээ юу?"
"За яах вэ, тэгвэл тэр чулуу нь юу гэж хэлж байгаа юм? Эхлээд тэрнийг л хариулчих."
"тэгвэл тэр чулуу нь"өлсөөд байнав хурдан яв." Гэж байна'
"Хөөх, чи чинь үнэхээр миний ярианд ороод эхэллээ шүү!"
"Тэнэг."
Би аяархан инээд алдлаа.
Бид байрнаасаа огт хөдлөөгүй атлаа нэг нэгэндээ илүү ойртсон мэт санагдана. Түүнтэй холбоотой бүх зүйл надад дэндүү онцгой санагддаг. Хамгийн энгийн зүйл хүртэл хамгийн эрхэм нандин болон хувирдаг юм.
"Гэхдээ үнэндээ тэр дууны нэг хэсэг нь бодит байдалд яг таардаг юм байна" гэж би тэнгэрийн хаяа руу нар аажмаар жаргахыг харангаа хэлэв.
Qinn над руу харж байгаа эсэхийг би мэдээгүй ч, дараагийнх нь мөчид...
"Чинийх байж чадахгүй ч, чиний төлөө бүхнийг байх болно."
Тэр яг л "Хэрвээ чи намайг хайрлахгүй байсан ч зүгээр ээ" гэж хэлэх гэсэн мэт гараа миний гуян дээр тавив.
Тэр одоо ч энд, миний дэргэд байна.
Ядаж л тэр надад өөрийгөө хайрлахыг зөвшөөрч байна шүү дээ.
Duang суниаснаа, жинсэн өмдөө тайлан зөвхөн дотуур өмдтэйгөө үлдэв. Тэр өмдөө сандал дээр тохоод, замбараагүй өрөөгөө нэг тойруулан харахдаа сүүлийн үед байнга шахуу хоноглох болсон өнөөх хүний өрөөг гэнэт санагалзлаа.
Бүх зүйлийг тэнцвэржүүлэхийн тулд тэр жоохон буян үйлдэх хэрэгтэй болов уу. Үнэндээ Qinn-ыг зөвшөөрүүлж, өрөөнд нь хонохын тулд тэр хэчнээн их "буян"-аа барсан бол доо?
Их сургуулиас нь ийм хол газар орон сууц авч өгсөн ахдаа тэр дотроо талархаж сууна. Энэ л түүнд Qinn-д очиж наалдах хамгийн том шалтаг болдог юм. Хэдийгээр Jet-ийн дотуур байр илүү ойрхон ч тийшээ зүглэх тухай бодол түүний толгойд хэзээ ч орж ирэхгүй.
Цагаан... тийм ээ, түүний зүрх сэтгэл дэх бүх зүйл өдөр бүр яг л цав цагаан өнгөтэй байдаг. Харин тэр хүн... дэндүү хайнга юм.
"Чөтгөр гэж, яасан ч үхдэггүй амьтан бэ дээ" хэмээн өндөр залуу өөртөө үглэлээ. Учир нь тэр дөнгөж саяхан ахынхаа тухай бодож байтал ах нь яг залгаж таарав. Хараал идмээр юм... одоо бас юу гэж үглэх гэж залгаж байгаа юм бол?
"Байна уу? Юу болоо вэ, ахаа?"
[Гэртээ хааяа нэг ирж бай. Чиний элэг чинь удахгүй муудах нь байна шүү, Duang.]
"Ахаа, би хичээл гээд завгүй байна шүү дээ, за?"
[Охинтой орооцолдоод завгүй байгаа юм биш үү?]
"Хэх." Дуан толгойгоо гэдийлгэн хүйтэн ус балгаснаа, шүршигч саваа дүүргэхээр угаалтуур руу алхлаа. Өрөөндөө байгаа ургамлуудаа услаагүй удсан байна—амьд байгаа болов уу?
[Миний олж сонссоноор чи нэг хүнтэй нэлээд ойр байгаа сурагтай. Хэн юм?]
"За, ямар ч байсан охин биш ээ."
[Би чамаас нухацтай асууж байна шүү.]
"Миний зүрх сэтгэл л юу хэлнэ, тэр л байна. Хэрвээ залуу хүн байвал тэр л биз."
[Тэгвэл их л өхөөрдөм байх нь ээ—чи бүр ухаанаа алдчихсан байхыг бодоход.]
"Үнэнийг хэлэх үү, ахаа? Тэр надаас ч халуухан." Тэр өөртөө намуухан инээд алдав. Тийм ээ, гарцаагүй халуухан. Цайвар арьстай, бие хаа сайтай, биеэ авч явах байдал нь ч төгс.
Тэгээд тэр инээмсэглэл үү? Хүн алж дөнгөхөөр тийм л зүйл.
Хараал ид, дахиад л түүний тухай бодоод эхэллээ.
[Чи тэгвэл аль хэдийн түүний "эхнэр" нь болчихсон байгаа байх даа.]
"Юу гэж дээ."
[Гэр бүлийнхээ нэрийг битгий балал.]
"Мэдэхгүй юм... хэрвээ тэр тийм зүйлд дургүй бол надад зүгээр ээ."
[Би бүр үхэх нь ээ.Нээрээ шүү, чи түүнийг аав ээж хоёроос минь ч илүү хайрлаж байгаа байх, тийм үү?]
"Чи хэтрүүлээд байна аа!"
[Гол нь чи түүнийг өөрийн болгож чадах уу? Эхлээд тэрэндээ л анхаар.]
"Хараал ид, ахаа, та намайг дэндүү дутуу үнэлээд байна шүү."
Дашрамд хэлэхэд, хүмүүс яагаад түүнийг Duang, ахыг нь Nan гэдэг юм бол гэж гайхаж магадгүй. Учир нь тэдний аав, ээж хоёр хоёулаа археологич байсан бөгөөд эртний зоосонд бүр ухаангүй дуртай байжээ. Тиймээс хүүхэдтэй болоход нь том хүүдээ Funan, бага хүүдээ Phod Duang гэж нэр өгсөн хэрэг.
[За яахав, онц гойд юм алга. Зүгээр л гэртээ ир гэж хэлэх гэсэн юм, муу гөлөг минь.]
"За за, удахгүй очно оо."
[Тэр 'найз залуу болох шахсан' хүнээ дагуулаад ирж, ээжийн хоолыг амсуулаарай. Хэрэгтэй бол жүжиглэсэн ч яахав.]
"Энэ хүн дээр жүжиглэж болохгүй ээ. Би үнэнээсээ хандаж байгаа."
[Эхлээд түүнийг дагуулаад ирж үзээрэй, том яригч минь.]
"Би таниас л сурсан юм чинь."
[Чамайг нэг сайн өшиглөх юмсан.]
Дүү нь аяархан хөхрөв. Хэдэн үг солилцсоныхоо дараа тэр утсаа таслав. Цээж нүцгэн Duang өрөөн дотуураа алхангаа ургамлуудаа усалж, гүнзгий амьсгаа аваад цэвэрлэгээ хийж эхлэв. Qinn-ы төгс гэмээр цэгцтэй, цэвэрхэн өрөөнд байсаар байгаад тэр аль хэдийн дасчихжээ. Түүнтэй харьцуулахад өөрийнх нь өрөө яг л хогийн цэг шиг харагдаж байлаа.
Тэр тавиур дээрх ном болон зургийн цомгуудаа цэгцлээд, хатсан багснуудаа цуглуулан саванд хийж, цоргоо нээн нэг нэгээр нь нямбайлан угаав. Санаа алдангаа тойруулан харвал хэчнээн их цэвэрлэсэн ч ердөө л өнгөн хэсгийг нь янзалсан мэт санагдана. Гэсэн ч тэрээр тууштай ажилласаар шөнийн арван цаг дөхөж байхад л арай гэж дууслаа.
"Өх..."
Тэрээр уртаар санаа алдан орон дээрээ сулбайж унав. Цэвэрлэгээ хийхээр ухаан санаа цэлмэдэг гэж хэн нь хэлсэн юм бол, худлаа л байна—харин ч эсрэгээрээ түүнийг улам их стрессдүүлж орхилоо. Энд ирээд жил ч болоогүй байж яасан ч их хөглөрсөн эд хогшилтой юм бэ дээ. Магадгүй ахдаа хэлж, зарим нэг хэрэггүй зүйлсээ гэр рүүгээ явуулах хэрэгтэй болов уу.
Цэвэрлэгээ хийж байхдаа олсон нэгэн гитар дээр түүний хурц харц тогтов. Энэ магадгүй ахынх нь байх, Funan ах нь ахлах сургуульд байхаасаа л охидыг найрахдаа үүнийг ашигладаг байсан юм. Харин Duang уу? Тэр ганц ч аккорд дарж чадахгүй. Тэрээр бусдад үргэлж зураг зурах нь түүний хамгийн сайн чаддаг цорын ганц зүйл гэж хэлдэг байв.
Гэхдээ... түүнд бас нэг сайн чаддаг зүйл бий.
"Хараал ид." —Qinn-ыг өдөж хоргоох.
[Доошоо буугаад ир.]
"Айн?"
Duang дотроо хараал урсгасаар л байлаа. Qinn түүн рүү ингэж гэнэт залгана гэдэг сая жилд ч ганц тохиолдохооргүй зүйл. Үнэхээр ийм хүмүүс байдаг л юм байна—сошиал медиад огт автдаггүй, Instagram-тай атлаа гурван сардаа ганц л ордог, Line-аар ирсэн мессежийг хэдэн өдрөөр ч уншилгүй орхидог тийм хүн.
Зарим хүмүүс түүнд мессеж бичээд сарын дараа л хариу авдаг байж магадгүй. Гэтэл тийм хүн өнөөдөр түүн рүү өөрөө залгалаа.
"Чи хаашаа явж байгаа юм?"
[Намайг дотогш оруулахгүй байна. Карт хэрэгтэй гэх юм.]
Түр хүлээгээрэй.
Байз даа. "Чи манай байран дээр ирчихсэн байгаа юм уу?"
[Тийм ээ.]
"Хөөе, чи зүгээр үү? Би одоохон доошоо буулаа. Юу ч болоогүй биз дээ? Гэрэлтэй газар зогсож байгаарай."
Өндөр залуу шүүгээнээсээ тааралдсан футболкоо шүүрч авангаа түлхүүрээ сандран хайв. Түүний ийнхүү түжигнэн сандрах чимээг сонссон утасны нөгөө үзүүрт байх хүн тайвнаар:
[Би зүгээр ээ. Яарах хэрэггүй дээ] хэмээн хэллээ.
"Яарахгүй байхын арга алга. Чи өмнө нь хэзээ ч энд ирж байгаагүй шүү дээ. Түр хүлээж бай, за юу? Утсаа битгий таслаарай би лифт рүү орж байна."
Лифт ямар удаан байгааг мэдрэх тусам тэрээр уруулаа чангаар зууна. Лифт эцэст нь нэг юм нэгдүгээр давхарт ирэхэд тэрээр үүдэнд картаа уншуулахаар бараг л гүйх шахуу гарав.
Гэтэл тэнд Qinn хоёр уут Хайнань тахианы махтай будаа, нэг сав шөл бариад зогсож байлаа.
"Ид."
"Чи яаж ирсэн юм бэ? Энд хол шүү дээ."
"Jet хүргэж өгсөн юм."
"Түүнтэй яаж таараа вэ?"
"Би тахианы будаа авч байгаад түүнтэй таарсан юм. Тэгээд танай байр хаана байдгийг асуусан."
"Тэгээд юу гэж?" Qinnыг бодолхийлэх зуур Duang боломжийг ашиглан тахианы будаатай уутыг нь түүнээс эвтэйхэн авлаа. Ойрхон харахад нөгөөх нь аль хэдийн усанд орчихсон, унтлагын хувцастайгаа байгаа нь илт.
Байз, битгий хэлээрэй...
"Jet энд хол гэж байна лээ. Хэрвээ намайг ганцааранг минь явуулчихвал чамайг уурлана гэсэн."
"Тэгэхээр, чи манайд зүгээр л тахианы будаа идэх гэж ирсэн хэрэг үү?"
"Үгүй ээ. Би хонох гэж ирсэн юм,"хараал ид Duang.
Чи үнэхээр азтай золиг юм аа.
"Чи намайг алах гээд байгаа юм уу?" хэмээн тэр аяархан үглэсээр Qinn-ыг лифт рүү зөөлөн хөтлөн оруулж, аравдугаар давхрын товчлуурыг дарлаа. Qinn эргэн тойрноо нэг ажигласнаа:
"Энэ чинь дотуур байр биш байна шүү дээ. Орон сууц байна... тэгээд нэг давхарт ердөө дөрвөн айлтай юм уу?" гэж шивнэн хэлэв.
"За за, чиний зөв!"
"Аль нь чинийх вэ?"
"Тэг-хоёр."
"Өрөө чинь замбараагүй л байж таараа."
"Үгүй шүү. Би дөнгөж сая цэвэрлэж дууссан. Сонин юм шүү чамайг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрчихсэн юм байлгүй" гэж Duang хөгжилтэйгөөр тоглоом хийн хаалгаа нээлээ. Тэрээр бүлээн тахианы будаатай уутнуудаа кофены ширээн дээр тавив. Qinn эргэн тойрноо харвал студи маягийн өрөө нь бүх хэсэгтээ маш нямбай хуваагдсан байхыг анзаарлаа. Өрөөний эзэн түүн рүү харан мөрөөдөж буй мэт инээмсэглэн зогсоно.
"Юу вэ?"
"Чи намайг санасандаа хүрээд ирсэн юм уу?"
"..."
"Хариулахгүй байна гэдэг чинь 'тийм' гэсэн үг."
Харин Ойн хариулсангүй.
Яагаад гэвэл, энэ нь үнэн байсан юм.
"Хачин юм."
"Юу тэр вэ?"
"Чамаас өөр хүнгүй өрөө..."
Дуан яг одоо байгаа газраа нүүрээрээ шалан дээр хараад уначихмаар, тэгээд баярын нулимс урсгамаар санагдав. Qinn энэ бүхнийг юу ч болоогүй мэт өнөөх л хэнэггүй хоолойгоороо хэлэх нь Duang-д ямар их аз жаргал бэлэглэж байгааг үгээр илэрхийлэх аргагүй байлаа.
"Duang-д аль хэдийн донтчихож ээ дээ."
"Дэмий юм ярихаа боль."
"Тахианы будаа идэх гэж ирсэн гэнэ шүү—шөнө болгон ингэж өлсдөг байх нь ээ?"
"Яахав, амттай л юм байна."
"Уснаас өөр уух юм авах уу? Жимсний шүүс байгаа хугацаа нь хараахан дуусаагүй байх. Өрөөний эзэн хөргөгчний хаалгыг налан зогсоход, зочин түүний сугаар гүйлгэж хараад шар айраг байгааг олж харав.
"Шар айраг авъя."
"Хэрвээ чи согтвол, би чамайг ашиглах болно шүү."
"Би юу? Согтоно гэж үү?"
"Би зүгээр л найдаж байна, за юу? Хүн чинь найдвараар амьдардаг юм шүү дээ."
"Зүгээр л аваад ир, хурдал!"
"Чи түрүүлээд идэж бай."
"Үгүй."
За, өнөөх зөрүүд царай нь дахиад гараад ирлээ.
Хэрвээ хамт идэхгүй бол тэр ерөөсөө идэхгүй.
Duang тахианы будаагаа идэхээр халбага сэрээгээ барин хүлээж суугаа залуугийн өөдөөс харан суув. Qinn-ы захиалга үргэлж ижилхэн—арьсгүй мах, нэмэлт элэг, өргөст хэмхгүй. Duang-ыг шөлнөөсөө балгаж эхлэхэд л нөгөөх нь сая нэг идэж эхлэх бөгөөд амтлагч соусаа будаан дээрээ нэг нэг халбагаар нямбайлан дусааж байлаа.
Үнэндээ Duang огтхон ч өлсөөгүй байв. Тэр зүгээр л тахианы будааг түүнд зориулан авчирсан хүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд идэж байгаа дүр эсгэж байлаа. Qinn-тэй холбоотой зүйл дээр тэр үргэлж хамгийн сайн сайхан бүхнийг л түүнд зориулахыг хүсдэг.
"Амттай байна уу?"
"Тийм ээ."
"Дахиад тахиа идэх үү?"
"Тэгье."
"Тарган гэдэг нь."
"Тарган нь чиний аав байгаа даа."
"За тоглосон юм аа—" Тэр үнэндээ тарган биш, зүгээр л өхөөрдөм булцгар хацартай нэгэн. Гэвч энэ сэдвээр түүнийг огт оролдож болохгүй, үгүй бол шууд л цохиод авна. Өдрийн дөрвөн цагт Вьетнам гоймонгоор дайлж байхад нь харж л байсан сан, гэтэл одоо Qinn яг л өлсгөлөн байсан мэт хоолоо идэхийг Duang ажиглан сууна.
Ямар ч их идэх дуршилтай юм бэ дээ.
"Над руу ингэж харахаа боль."
"Яаж?"
"Намайг хайрлаад байгаа юм шиг."
"Өө, тэгэхээр чи миний энэ хайрласан харцыг мэддэг байх нь ээ? Тэр чинь чи ч бас намайг дотроо өхөөрддөг гэсэн үг үү?"
"Том амт." Qinn түүний дуусашгүй тоглоом шооглоомд дургүйцсэн бололтой, нэг халбага будаа Дуаны ам руу чихэж орхив. Харин өөрөө юу? Тэр үнэхээр өөрийгөө чирсээр байгаад энд хүрээд ирсэн нь утгагүй хэрэг шүү.
"Хөөе, би гитар олсон."
"Тийм ээ, харсан. Гоё гитар байна лээ."
"Би мэдэхгүй юм байна лээ. Funan ахынх юм байна."
"Ахын чинь хэрэг үү?"
"Чи санаж байгаа хэрэг үү?"
"Та хоёрын нэр хоёулаа хачин!"
"Тэгээд чинийх хачин биш гэж үү?" Duang шөл балгаж суугаа залуу руу харан хамраа үрчийлгэв.
"Юу нь хачин гэж? Зүгээр л Qinn шүү дээ."
"Амьдралдаа ийм нэр сонсож байгаагүй юм байна."
"Үнэндээ энэ нэр хоёр утгатай. Qinn гэдэг нь 'алдаа дутагдал' эсвэл 'үзэсгэлэнтэй' гэсэн утга илэрхийлдэг юм."
Duang Qinn-ны тухай шинэ зүйл мэдэж авах бүртээ дуртай байлаа. Хэдийгээр энэ нь ердөө л шөнийн тахианы будаа идэнгээ ярьж буй энгийн яриа байсан ч түүнд нандин санагдана. Qinn эцэст нь өөрийнхөө тухай ярьж эхэлж байгаад тэр баяртай байв. Учир нь өмнө нь Qinn үргэлж л бусдыг сонсогч байсан шүү дээ.
"Муу утгатай ч байж болно, сайн утгатай ч байж болно... Ээж хүн болгонд сайн, муу тал зэрэгцэн оршдог, энэ бол байх л зүйл гэж хэлдэг байсан. Тийм болохоор л намайг Qinn гэж нэрлэсэн юм."
"Энэ үнэхээр онцгой юм аа."
"Чи зүгээр л намайг өмөөрөөд байна."
"Мэдээж шүү дээ—би чамд хайртай юм чинь" гээд Duang өөрийнхөө тахианы махыг Qinn-ы таваг руу овоолонгоо хөхрөв. Тэр түүнд маш их хайртай болохоор бүх махнаасаа татгалзахад ч бэлэн байлаа. Үнэндээ түүнтэй хамт хооллож байхад хоол идэх ч шаардлагагүй мэт... Гэвч үүнийгээ хэлбэл дахиад л цохиулах байх.
"Эхэндээ би чамайг Хятад гаралтай болохоор чинь Qinn гэж нэрлэсэн юм болов уу гэж бодож байлаа."
"Би ч гэсэн өмнө нь тэгж боддог байлаа."
"Хятад хөвгүүн минь—"
"Зэвүүн амьтан!"
"Ваав, чи бүр юу ч үлдээлгүй идчихлээ шүү, ганц ч будааны ширхэг алга." Qinn идэж байгааг нь хүртэл шоолж чадаж байгаа энэ залууг нэг сайн цохиод авахсан гэж бодов. Хэрэв Duang-ыг өөрийг нь өдөж хоргоож байгааг мэддэггүй байсан бол зүгээр л өөрийг нь доромжлоод байна гэж бодохоор байлаа.
Цайвар туяатай гараараа Qinn хоосон тавгаа аваад, Duang-ыхыг ч бас марталгүй хамт хамж авав. Тэгээд өөрөө угаана шүү, битгий саад бол гэсэн шиг түүн рүү ширүүн харав. Duang үргэлж өхөөрдөм санагддаг тэр л танил нуруу, аяга тавгаа угаахаар хамаг анхаарлаа төвлөрүүлэн зогсохыг харахаас өөр юу ч хийж чадсангүй.
"Хөөе."
"Юу?"
"Би чамайг өдөр болгон энэ өрөөнд харж баймаар байна."
"Би үнэнээсээ хэлж байна шүү."
Өглөө сэрээд Qinn-ы нойрмог царайг харах, түүний орноосоо босохгүй гэж зүтгэхийг нь харна гэж бодохоос л түүнд аз жаргалтай санагдана. Өдөр бүр хамт өглөөний цай ууна гэж төсөөлөх төдийд л зүрх нь хяналтгүйгээр хүчтэй цохилж эхлэв.
"Би ч гэсэн."
Дуан аяга тавгаа угааж дуусаад, өөрөөс нь харц буруулан зогсох тэр хүнтэй нүд тулгарав. Өдөр бүр энэ өрөөнд хамт баймаар байгаагаа хүлээн зөвшөөрснийхөө дараа ийнхүү харц тулгарахаас зайлсхийж байгаа нь дэндүү өхөөрдөм харагдана.
Өндөр залуу сандлаасаа босож, футболкоо тайлаад бохир хувцасны сагс руу шидлээ. Qinn-ы дотоод сэтгэлдээ "хүйтэн хөндий" болон "муур шиг" энхрий зан хоёр нь тэмцэлдэж байх хооронд Duang боломжийг ашиглан ойртож, хамраа Qinn-ы мөрөнд зөөлөн наагаад намуухан шивнэв.
"Би усанд ороодхоё."
"Мм."
Тэрхүү цээж нүцгэн, өргөн нуруу хараанаас далд орох үед цайвар арьст залуу өрөөний голд байх буйдан дээр биеэ сул тавин уналаа. Тэрээр зүрх нь дэндүү хүчтэй цохилж байсанд нөгөөхөд сонсогдчих вий гэж эмээхдээ нүдээ аниад, гүнзгий санаа алдав. Мэдээж сонсогдох боломжгүйг мэдэж байгаа ч өнөөх шооч амттаны өмнө ийм их сандарч, тэвдэж байгаагаа харуулахыг хүссэнгүй.
Тэрээр гараа цээжин дээрээ тавиад, мөрөн дээрх тэрхүү дулаахан мэдрэмжээс болж зүрхнийх нь цохилт огтхон ч удаашрахгүй байгааг мэдэрлээ.
Тэдний хооронд тийм ч их зүйл болоогүй байлаа. Гар гараа барилцах нь хааяахан тохиолдох бөгөөд Qinn хүрэх бүрт биеэ татан хөндийрдөг зуршилтайг мэдэх тул Duang ч тэр бүр санаачилга гаргадаггүй байв.
Энэ нь зориуд хийж буй үйлдэл биш—зүгээр л тэр хэн нэгнээр хүргүүлж дасаагүй хэрэг байлаа.
Гэвч дөнгөж саяхан... тэр чиний мөрөн дээр үнсчихлээ шүү дээ, Qinn.
Хараал ид.
"Чөтгөр гэж."
Тэрээр бодлоо сарниулахын тулд гитарын ишийг шүүрэн авч, нарийн ажиглан өөртөө аяархан үглэв. Тэгэхгүй бол нөгөөх нь усанд орж гарч ирээд түүнийг аягүй бол өршөөлгүйгээр даажигнах биз. Тэр үүнд л хамгийн дургүй.
Харин усанд маш хурдан ордог Duang норсон үстэй, мөрөн дээрээ алчуур тохчихсон угаалгын өрөөнөөс тайван алхсаар гарч ирэв. Тэр аль хэдийн дотор хувцаслаад амжжээ. Өнөөдөртөө тэр Qinn-ыг хангалттай өдсөн, түүнийг уурссан муур шиг исгэрүүлэх хүртэл нь хэтрүүлэхийг хүссэнгүй. Айсандаа биш зүгээр л түүнийг өрөвдсөн хэрэг.
"….."
Дуан магадгүй анх удаагаа Ойныг гитар тоглож байхыг харж буй нь энэ байх.
Qinn жазз хөгжмийн чиглэлээр сурдаг тул гэртээ хөгжмийн зэмсэг авчирч бэлдэх нь ховор тэдгээр нь дэндүү овор ихтэй учраас ихэвчлэн сургууль дээрээ л бэлтгэлээ хийдэг байв. Duang Qinn-ыг маш гоё хоолойтойг мэднэ. Үнэндээ бол хэтэрхий гоё учир нь түүний мэргэжил нь вокал буюу дуулаачийн анги шүү дээ.
Тэр бол дуучин хүн, бурхан минь. Тийм хүний хоолой яавч жирийн байх учиргүй.
"Тэр нүдэнд чинь би яасан их дуртай юм бэ... Инээмсэглэлд чинь, өдөр хоногуудад чинь хайртай."
Дуан сая л нэг хариугаа авч байгаагаа мэдэрлээ.
Qinn буйдан дээрээс түүний харцтай тулгарангаа, энэ мөрийг яг л юу ч болоогүй мэт хэнэггүйхэн дуулна. Гэвч энэ нь яавч жирийн зүйл байж таарахгүй тэр тусмаа энэ ертөнцийн хамгийн онцгой хүнээс ирж буй үгс байхад шүү дээ. Duang арай алслагдсан сандал дээр очиж суув. Тэр Qinn-ыг яг л өмнөх шигээ холоос ажиглахыг хүслээ.
Учир нь ингэж ойр байхыг зөвшөөрсөн нь өөрийг нь хэр онцгой вэ гэдгийг сануулдаг юм.
"Бидний уулзах мөчүүдэд хайртай яг л алсран одох зүүд шиг..."
Энэ мөчид Дуан нэг зүйлийг баттай ойлгов энэ дуу түүний тухай байлаа. Тэгэхээс ч аргагүй. Тэр харц нь бүгдийг хэлээд өгөх шиг.
Дууны үгнээс... Зүрх сэтгэлийнх нь дамжуулж буй тэрхүү чимээгүй зурвасаас бүх зүйл тодорхой байлаа.
"Тэнгэрээр дүүрэн одод түгсэн шөнөөр, энэ дэлхий дээр хамгийн тодоор гялалзах хос нүд бий."
Тэгэхэд Duang инээмсэглэв.
Гитарын намуухан аялгуутай хамт сүүлчийн мөрүүд эгшиглэхэд тэрээр амьдралдаа хэзээ ч гаргаж байгаагүй тийм л жаргалтай инээмсэглэл тодрууллаа. Энэ дуу зөвхөн тэдний хооронд л эгшиглэх хувийн дуу байсан юм.
Тэр үүнд бүрэн итгэлтэй байв.
"Тэр нүдэнд чинь би яасан их дуртай юм бэ..."
Яг тэр мөчид Qinn инээмсэглэлээ.
